Oлимпын үеэр хамгийн их дурдагдсан нэр: ВАЛИЕВА, ХАНЮ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Бээжингийн олимпын үеэр олон нийтийн сүлжээнд хамгийн их нэр нь дурдагдсан тамирчдыг ОХУ-ын РИА Новости агентлаг, Brand Analytics хамтран гаргажээ.

Орос хэл дээрх сүлжээнд хамгийн их дурдагдсан нь Оросын уран гулгагч Камила Валиева байсан бол англи хэл дээрх сүлжээнд Японы Ханю Юзүрү хамгийн их нэр нь гарчээ.

Энэхүү судалгааг хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, өдөр болгон 50 сая гаруй мэдээллийг задлан шинжилж гаргасан байна.

Орос хэлтэй сүлжээний чансааг тэргүүлэгч Камила Валиева олимпын үеэр 323716 удаа дурдагдсан. Түүний дараа гүйлтийн цанын 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан Александр Большунов (138 411) орж, уран гулгалтын Александра Трусова (62 047) гуравт жагссан байна.
 


Харин англи хэл дээх сүлжээнд Японы уран гулгагч Юзүрү Ханю 175293 удаа нэр нь гарсан амжилтаар тэргүүлжээ.

Хэдий медаль аваагүй ч түүний талаарх мэдээлэл олны сонирхлыг ихэд татаж байжээ. Хоёрдугаар байрт Оросын Камила Валиева (61 604), гуравт АНУ-ын  Нэйтан Чен 60 391, дөрөвт Мексикийн Донован Каррильо 25 539 нар орж, дэлхий дахин уран гулгалтыг хамгийн их үзсэнийг батлан харууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hanyuthebest (192.82.73.180) 2022 оны 02 сарын 21

Yh argagu Hanyu Yuzuru shildeg n❤️

3  |  0
Fanyu(64.119.22.133) 2022 оны 02 сарын 21

Yuzuru Hanyu shildeg ni

3  |  0
Top