Тутберизе: Трусова яг л Гагарин шиг биднийг сансарт нисгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберизе уран гулгагч Александра Трусовагийн Бээжинд үзүүлсэн амжилтын талаар Инстаграм хуудсандаа ийнхүү бичжээ.

“Александра Трусова олимпын мөнгөн медаль хүртсэн. Тэр эмэгтэйчүүдийн уран гулгалтын хэвшмэл ойлголтыг дахин эвдэж, чөлөөт үзүүлбэртээ дөрөв эргэлттэй үсрэлтийг таван удаа гүйцэтгэлээ. Тэр боломжгүй зүйл гэж байдаггүйг бүгдэд баталлаа.

Юу болоод өнгөрснийг эргэцүүлэхэд чамд цаг хугацаа хэрэгтэй болох байх. Александра яг л Гагарин шиг биднийг сансарт нисгэлээ. Тэр үүнийг чадсан анхны, магадгүй цорын ганц уран гулгагч” хэмээн дасгалжуулагч нь бичжээ.
 

Александра Трусова чөлөөт үзүүлбэрийнхээ оноог сонссоны дараа өөр шиг нь олон удаа үсрэлт хийсэн эмэгтэй уран гулгагч байхгүй, олимпын аварга болох байсан гэж үзэн, Тутберизетэй багахан маргаан үүсгэсэн билээ.

Александра дасгалжуулагч руу гаа “Та бүгдийг мэдэж байсан” хэмээн уурласан юм. Тэрбээр өөрийг нь олимпын аварга болохгүй гэдгийг Тутберизе мэдэж байсан гэж буруутгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top