Этери Тутберизе: Аннагийн спортын замнал дардан байгаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберизе шавь нарынхаа Бээжинд үзүүлсэн амжилтыг дүгнэж, Инстаграмдаа бичвэр оруулсан.

Тэрбээр “Манай сургуулийн бас нэгэн хүндхэн олимпын улирал дуусаж байна. Өнгөрснийг дүгнэн хэдэн үг хэлэх цаг нь мөн байх” хэмээн бичвэрээ эхлүүлээд Бээжингийн олимпт оролцсон бүх уран гулгагчаа дүгнэн бичсэн юм.

Этери Тутберизе олимпын аварга болсон Анна Щербаковагийн талаар “Анна Щербакова олимпын аварга боллоо. Энэ бол амьдралын чинь туршид дуурсах алдар. Аннагийн спортын замнал дардан байгаагүй. Түүний замд олон бэрхшээл байсан ч энэ охины өөрт байгаагаасаа илүү ихийг гаргаж чаддаг хүч чадал нь энэ цаг үеийн бүх томоохон амжилтын эзэн болголоо” гэв.

17 настай Анна Щербакова гурван нас, зургаан сартайгаасаа уран гулгалтаар хичээллэжээ. Охин 2013 оны арваннэгдүгээр сараас Этери Тутберизегийн удирдлагад хичээллэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top