Обамеянг Испани, Франц, Герман, Английн лигт ХЕТ-ТРИК хийсэн анхны тоглогч

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Барселона багийн габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг өчигдөр Испанийн лигийн Валенситэй хийсэн тоглолтод гурван гоол оруулсан. Энэ гурван гоол нь түүнийг хөлбөмбөгийн түүхэнд оруулсан ховор амжилт болжээ.

Обамеянг XXI зуунд Францын Лига 1, Германы Бундеслиг, Английн Премьер лиг, Испанийн Ла Лига буюу дэлхийн шилдэг 4 лигт хет-трик хийсэн анхны хөлбөмбөгч болсон байна.

Тэрээр Италийн Милан, Францын Дижон, Лилль, Монако, Сент-Этьен, Германы Борусси Дортмунд, Английн Арсенал багуудад тоглож байсан. Энэ өвлөөс Исанийн Барселона багт харьяалагдах болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top