Жүдо: Ален Шмитт Болгарын багийн дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Өнгөрсөн жилийн 12 дугаар сард хүчирхийллийн хэргээр баривчлагдаж байсан франц мэргэжилтэн Шмитт Болгарын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болжээ. Шмитт 2021 онд Израилын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар гэрээ байгуулаад онгоцонд суухынхаа өмнө Токио олимпын аварга Марго Пиног зодож гэмтээсэн хэргээр баривчлагдаж, Израилын холбоо гэрээгээ цуцалж байсан юм.

38 настай Шмитт 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт. Зодог тайлаад Etoile Sportive du Blanc-Mesnil багт ажиллаж, Токио олимпын холимог багийн тэмцээний аварга Марго Пино, Мадлен Малонга нарыг дасгалжуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top