Митакэүми: Дээр минь бас нэг цол үлдсэн байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сард болох Хаврын тэмцээний банцүкэг зарласан билээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, озэки цол хүртсэн Митакэүми онлайнаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Митакэүми “Банцүкэ дээрх нэр минь гялалазаж байгаа мэт л харагдлаа. Зорилго, мөрөөдлийн нэг нь биеллээ. Одоохондоо шинэ цолондоо дасаагүй л байна. Озэки гэж дуудуулахаар нэг л сонин. Нэгдүгээр сарын тэмцээний дараа коронавирусний халдвар авсан. 39 хүртэл халуурсан ч халуун тэр дороо л буусан. Харин 10 хоног юу ч хийж чадалгүй, хэвтсэн. Бага багаар бэлтгэл хийж эхэлсэн. Ямар ч асуудал байхгүй. Хаврын тэмцээн болтол 14 хоногийн зай байна. Санаа зовох зүйл үгүй. Ирэх тэмцээнд доод тал нь 10 давах зорилготой. Озэки хүн арваас дээш ялж байх ёстой. Банцүкэд дээр минь бас нэг цол байгаа шүү дээ. Хичээх болно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top