ХӨСҮТ: Нас баралт бүртгэгдээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2022.03.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 264 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 132 Улаанбаатар хотод, үлдсэн 132 хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 2101 хүрээд байгаа билээ.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д биеийн байдал нь маш хүнд гэсэн оноштой 21 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top