24 ЦАГТ: Халдварын 173 тохиолдол бүртгэгдэж, НЭГ ИРГЭН нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2022.03.06/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 173 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 87 Улаанбаатар хотод, үлдсэн 86 хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 2102 боллоо.   

Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д биеийн байдал нь маш хүнд гэсэн оноштой 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top