КОВИД-19 | Улаанбаатарт 114, орон нутагт 47 тохиолдол бүртгэгдлээ

2022 оны 03 сарын 09

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

( 2022.03.04 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 161 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт - 114
  • Орон нутагт - 47

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1308, гэрийн хяналтанд 4652 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 304 нь хүүхэд, 94 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 130 хүний бие хүнд, 19 хүний бие нэн хүнд байна.

Top