Нягтлан бодогч нарыг чадавхижуулах сургалтад хамрууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газраас “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үр дүнд чиглэсэн бодлого, төлөвлөлттэй уялдуулах нь” сургалт, хэлэлцүүлгийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн мэргэжилтнүүдийг хамруулан 2022 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнд суурилсан, бодлого төлөвлөлттэй уялдуулсан төсвийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, 2022 оны төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн салбарын санхүүгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулахад чиглэгдэж байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top