ДУШАНБЕ: Дугуйн бөөн гараат уралдаанд Монголын 4 тамирчин хурд хүчээ сорино

2022 оны 03 сарын 28

Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний бөөн гараат уралдаанууд өнөөдөр /2022.03.28/ эхэлж байна. Залуучуудын 17-18 насны /Men Junior/ ангиллын бөөн гараат 111 км-ийн тэмцээн Улаанбаатарын цагаар 14:30 цагаас эхлэнэ.

Манай багаас А.Даваажаргал, Б.Алтангэрэл, Б.Бат-Оргил нар эх орноо төлөөлж хурд хүчээ сорих гэж байна.  Энэ ангилалд нийт найман улсын 22 тамирчин уралдана.

Харин Men Under-23 ангиллын бөөн гараат 130 км-ийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:30 цагаас эхлэх бөгөөд манай тамирчин Б.Амартүвшин 12 улсын 32 тамирчидтай өрсөлдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top