ЧИНГЭЛТЭЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт тэмцээн боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аварга шалгаруулах спорт тэмцээнийг өнөөдөр дүүргийн Биеийн тамир, спортын хороонд  зохион байгуулсан ба тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцлоо. Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аварга шалгаруулах спорт тэмцээнийг суугаа волейбол, нисдэг таваг, шатар зэрэг спортын 3 төрлөөр зохион байгуулж, нийт 10 хорооны 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тамирчид хамрагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top