МХБХ: Гишүүн холбоодын удирдлагуудын чуулган боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 2022 оны эхний улиралд гишүүн холбоодын удирдлагуудыг нэгтгэн, Төв аймгийн Зуунмод хотноо чууллаа.

Тус чуулганд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцлоо.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар тус чуулганыг нээснээр 30 гаруй зочид төлөөлөгчид 2 хоногийн хөтөлбөрийн дагуу нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Мөн чуулганаар
 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх "Нийтийн хөлбөмбөг" хөтөлбөр,
     
  • Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Монголын хөлбөмбөгийн холбооны хамтарсан 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлэх "Football for Schools" хөтөлбөрийг тус тус танилцуулсан юм.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top