ТАНИЛЦ: МҮОХ-г ирэх дөрвөн жилд удирдах ШИНЭ БАГ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны VIII чуулган өчигдөр (2022.03.28) болсон. Хурлаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэж, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулсан билээ.

Шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл өчигдөр орой анхны хуралдаанаа хийж, хурлаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болсон байна. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны геснекээр томилогдож байсан билээ.

Ерөнхийлөгч

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Батболдын Баттүшиг, Халтмаагийн Баттулга, Энэбишийн Мөнх-Очир нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ тасанаар өрсөлдөөн Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын хооронд өрнөж, сонгуулийн дүнгээр Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон (Саналын харьцаа: 151-12)
 

  • Батболдын Баттүшиг (ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч)

Тэргүүн дэд ерөнхийлөгч
 

  • Чойжгаваагийн Наранбаатар (МҮОХ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Дэд ерөнхийлөгч)

Дэд ерөнхийлөгч
 

  • Одончимэдийн Одбаяр (Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч)

Гүйцэтгэх зөвлөл
 

МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв.

Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.
 

  1. Ц.Сандуй (Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч) 84 санал
     
  2. Т.Амаржаргал (Монголын байт харвааны ерөнхий нарийн бичгийн дарга) 66 санал
     
  3. П.Буяндэлгэр (Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга) 65 санал
     
  4. А.Ганбаатар (Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч) 64 санал
     
  5. Ч.Амарсанаа (Ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн) 61 санал
     
  6. Д.Жаргалсайхан (Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга) 61 санал 

Ерөнхий нарийн бичгийн дарга
 

  • Энхбатын Бадар-Ууган

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top