Хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Соёлын сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/22 тоот тушаалаар батлагдсан Соёлын салбарын хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах, Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийн бэлтгэл ажил хангах Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, чиг үүргийн хүрээнд дараах 3-н чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.  Чуулганыг угтаж: 

  • Соёлын салбарт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тулгамдаж буй асуудлыг тодорхойлох түүвэр судалгааг салбарын байгууллагуудаас авч, үр дүнг нэгтгэх, 
  • Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр салбарын хэмжээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах,
  • Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй бүх дүрэм, журам, стандартуудад хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр орсон заалт тус бүрийг түүвэрлэн нэгтгэж, дүгнэлт боловсруулалт хийн, соёлын салбарын хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм боловсруулах.

Судалгаа, хэлэлцүүлгээс гарсан үр дүн, мөн үндэсний чуулганаас өгөх зөвлөмжүүдийг нэгтгэн соёлын салбарын хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулахаар шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top