Тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тодорхойллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна.

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийж, өнөөдрийн байдлаар 4, 5, 9, 18 дугаар цэцэрлэгийг хамруулаад байгаа юм.

Эрсдэлийн үнэлгээг хийснээр тухайн цэцэрлэгт тохиолдож болзошгүй аюулыг урьдчилан үнэлж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бодитой төлөвлөх, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top