Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах зорилгын хүрээнд боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа.

Өнөөдөр 3 дахь ээлжийн төгсөгчид сертификатаа гардан авлаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтад 11 аймаг, зургаан дүүргийн 51 сэтгэл зүйч хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтад 1-4 жил ажилласан дадлага туршлагатай сэтгэл зүйчид хамрагдаж байгаагаараа онцлог.

Сургалтыг:

  • Боловсрол сэтгэл судлалын үндэс
  • Сэтгэл судалгааны арга зүй ба 6-18 насны хүүхдийн сэтгэцийн оношилгоо
  • Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
  • Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаа
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд зохион байгууллаа.

Сертификатыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл нар гардуулан өгч, мэргэшсэн сэтгэл зүйчдэд амжилт хүслээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top