ЭЕШ | Их сургуульд оюутан элсүүлэх БОСГО ОНООГ ШИНЭЧИЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Их, дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог шинэчилэн тогтоожээ.

Өмнөх хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байсан. Тэгвэл энэ оны хичээлийн жилийн босго оноог дараах байдлаар тогтоолоо.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо
 

  • Их сургууль- 480
  • Дээд сургууль – 440
  • Коллеж -400
  • Орон нутгийн их, дээд сургууль -410

Дээрх оноо нь төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад ижилхэн үйлчлэх юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nazymgul(202.126.89.73) 2022 оны 06 сарын 14

.

0  |  0
Top