Эрүүл мэндийн сайд 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулна

2022 оны 05 сарын 09

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 9-ний 14.00-17.00 цагийн хооронд ажиллана.

Энэ үеэр иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулна. Мөн иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгнө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос иргэд утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top