Эмээлт дэх 17 ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжиллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.
 

Өнөөдрийн байдлаар 32 аж ахуй нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Ковидын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоосон байсан бөгөөд тавдугаар сарын 10-наас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн.

Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн дотоодод зарагдсан, Улаанбаатар хот руу орсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Ковидын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн хяналт шалгалтаар дарамт шахалт үзүүлэхгүй байх үүднээс төлөвлөгөөт шалгалтыг зогсоох хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнс, барилга дэд бүтэц, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг төрийн хяналтаас гадуур орхиж хэрхэвч болохгүй. Мах махан бүтээгдэхүүний чиглэлээр улсын хэмжээнд 170 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдийг эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна. Эмээлт дэх зарим аж ахуйн нэгжүүд хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрт ил тод, нээлттэй өгч байх болно” хэмээсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг болох хүнсний асуудал, хүнсний эрүүл ахуйн шаардлага, норм стандартыг мөрдүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч, иргэд олон нийтийн давхар хяналтын дор мах махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандартын асуудлыг цэгцлэхээр ажиллаж буйг тэрбээр мөн онцолсон.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй мах дотоодын зах зээлд нийлүүлэгдээгүй. Тухайлбал, нөөцийн махыг дотоодын 23 аж ахуйн нэгж бэлтгэдэг. Нөөцийн мах бэлтгэгчид эрүүл ахуйн чанарын стандартыг сайтар баримталдаг. Махны эскпортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.19) 2022 оны 06 сарын 03

ААН- ҮҮД МАХААР ДАМЖУУЛЖ ХОРОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БОЛЖЭЭ... ҮАБЗ ХААНА БАЙНА ВЭ? !!!!!!!!!!!!!!!!

0  |  0
зочин(66.181.161.107) 2022 оны 06 сарын 03

Япончууд загасны захаа яаж байгуулж байна. Монголчууд тэдэн шиг махны олон улсын стандартад нийцсэн томоохон худалдааны төвийг хотынхоо зүүн, баруун 2 талд нь барих хэрэгтэй. Тийм өндөр стандартын худалдааны төвд л стандартад нийцсэн мах бэлтгэх ёстой гэсэн сэтгэл зүй, худалдаа үйлдвэрлэлийн харилцаа үүсэх юм шиг санагдаж байна. Энэ чин экспортын харилцаанд ч нөлөөлнө ш дээ

1  |  0
зочин(124.158.68.58) 2022 оны 06 сарын 03

Эзэнгүй 1,6 миллиард төгрөгний махаа яах вэ устгахуу шинжлээд идэх боломжгүй юу МХЕГ-нхан хил дээр бүртгэлгүй гээд зүв зүгээр сайн чанартай гахайн өөх тахианй махыг олон мянган тонноор нь устгаж байсны гэрч болж харамсч зогсож байлаа хэдэн сүржигнэсэн авгай нар толгой нь хахуулиас өөр бодох юмгүй болчихсон ”курицы” харагдаж байсан.Одооч хэвээр юм шиг

0  |  0
зочин(124.158.68.58) 2022 оны 06 сарын 03

Энэ бужигнаан гарахаас өмнө Мэндсайхан сайд минь хаагуур нь өнгөрөөд байваа.Зурагтын бичлэгийн дараа захаас мах авч идэх гэхээс дотор бүүдийгээд огидос хүрээд байх болчихлоо.Махны экспорт одоогоор монголд огт хэрэггүй,дотооддоо махаар хангаж чадахгүй мах нь экспортын үнэнээс давчихаад байхад мах гаргана гэж үхэлдээд байгаа учир дарга нарт бага ч гэсэн юм унаад малчдад улсын орлогод огт хамаагүй дхаиад л цөөн хүн завшаад өнгөрч байна шүүдээ.Мексика,Бразил,Шинэ зеланд шиг бүх юм нь цэгцэрсэн үед махны экспорт ярих ёстой.Оросруу ч мах гаргах хэрэггүй,зайлшгүй харилцаагаа сайжруулах зорилгоор бол

0  |  0
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 03

Ажиллагаа явуулж байгаа бол битүүмжлэх биш устгалд оруулах ёстой. Стратегийн хүнс махыг монголчууд өөрсдөө бэлтгэх ёстой.

2  |  0
Top