Чөлөөт ДАШТ: Б.Эрдэнэсувд Норвегийн бөхөд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 59 кг-д 14 бөх барилдаж байна. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд эхлээд Казахстаны Диана Каюмоваг 11:4 ялсан. Дараагийн тойрогт Норвегийн Grace Jacob BULLEN-д 0:12 оноогоор цэвэр ялагдлаа. Норвеги бүсгүй эхний тойрогт АНУ-ын Abigail Nette-г хөлд нь орсоор 13:2 оноогоор цэвэр ялсан юм. Энэ удаад ч мөн эхний минут 30 секундэд гурван удаа хөл амжилттай авч, манай бөхийг оноогоор цэвэр яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top