Жүдо ДАШТ: Ц.Энхчимэг Японы Сакид ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулна.

Эмэгтэй 70 кг-д Ц.Энхчимэг эхний барилдаандаа Японы Саки Нийзоэтэй таарлаа. Саки эхний тойрогт Венесуэлийн бөхийг ялсан.

2018 оны Азийн наадмын аварга, 2018 оны Мастерс тэмцээний аварга Саки Нийзоэ 2019 оны Хөххотын Гран Прид Ц.Энхчимэгийг ялж байлаа.

Барилдааны эхний минутад Японы бөх тохож вазари аваад, дамжиж даралтад оруулаад Иппоноор яллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 10

Япон гэхээр л сургаар нь явчих юм аа, хеерхийс

0  |  0
Top