Абэ Хифүми: Намайг унахыг харах хүсэлтэй хүмүүс байдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12


Узбекистанд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жинд түрүүлж, ах дүү хамтдаа дэлхийн аварга болсон Хифүми, Үта Абэгууд "Ханэда" нисэх буудалд газардлаа.
 


Абэ Хифүми “Марүяма Жоширог финалд ялснаараа би өөрийгөө илүү хүчтэй гэдгийг бүрэн дүүрэн харуулсан гэж бодож байна. Ордонд үзэгчид миний эсрэг уухайлж байсан гэж үү? Яах вэ дээ, олимпын аварга, өмсгөл дээрээ алтан шараар нэрээ бичсэн хүнийг унахыг харахыг хүсдэг хүн байдаг шүү дээ. Тэдний хашхирахыг сонслоо гээд сэтгэлээр унах юм болоогүй. Харин ч эсрэгээрээ сэтгэлийн хүч болж өгсөн. Ирэх 12 дугаар сарын Токиогийн "Их Дуулга"-д түрүүлбэл ирэх жилийн тавдугаар сард болох ДАШТ-ий шигшээ багт орж чадна. Энэ бол одоогийн миний зорилго” гэж сэтгүүлчдэд ярилаа.
 


Харин дүү Абэ Үта “Өнгөрсөн оны 9, 10 дугаар сард хоёр мөрөндөө хагалгаа хийлгэсэн. Тийм болохоор энэ удаагийн дэлхийн алтан медаль миний хувьд маш чухал медаль байлаа. Токиогийн олимпод түрүүлсэн шигээ их баярлаагүй ч гэсэн эргэн ирж чадлаа гэдэг утгаараа их хэрэгтэй ялалт байсан. Цаашдаа засаж залруулах жижигхэн зүйлүүд их байна. 2024 он хүртэл хичээнэ” гэж угтан ирсэн сэтгүүлчдэд хэллээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Omon(197.211.63.62) 2022 оны 10 сарын 15

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

1  |  2
Top