Жүдо ДАШТ: А.Адьяасүрэн ИППОН яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг

Узбекистаны нийслэл Ташкент хотод явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ний долоо дахь өдөр хүнд жингийнхэн татамид гарлаа. Манайхаас эмэгтэй +78 кг-д А.Адьяасүрэн гарч ирсэн.

Түүний эхний өрсөлдөгч нь Литвагийн Сандра Яблонскитэ байлаа. Манай бөх эхний минутад вазари алдсан ч тун удалгүй баруун тохож, вазари аваад, дамжуулан даралт яваад цэвэр яллаа.

Түүний дараагийн өрсөлдөгч нь Кубын алдарт бөх Идалис Ортис. 2012 оны олимпын аварга, олимпын 2 мөнгө, 1 хүрэлтэй, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий 7 медальтай, Панамерикийн 3 удаагийн аварга Ортис энэ жил 33 настай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүннн(124.158.120.50) 2022 оны 10 сарын 13

Бүдүүнээтэй чадлаараа л үзээд ялагдлаа. Хайч бол их муу барилдлаа, юу ч хийхгүй зогсоооодлллл байх юм, одоо өөр залуус байхгүй юмуу.

1  |  0
Зоч(103.161.242.184) 2022 оны 10 сарын 13

Мангар хар юманд даруулчихаваа. Зайнаас аятайхан хөдөлгөөн хиийж идэвх үзүүлж барилдсан нь дээр. Биеэ гэмтээчих вээ. Мангар хар жингээр хамаагүй илүү нэг баривал гэмтээнэ шүү Адъяа амжилт...

1  |  0
Top