Жүдо ДАШТ: О.Цэцэнцэнгэл цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг

Узбекистаны нийслэл Ташкент хотод явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ний долоо дахь өдөр хүнд жингийнхэн татамид гарлаа.

Эрэгтэй +100 кг-д О.Цэцэнцэнгэл барилдлаа.

Эхний өрсөлдөгч нь Шинэ Зеландын Коди Андрюс. 22 настай, энэ жилийн Commonwealth Games наадмын мөнгөн медальтай. Энэ жил таван тэмцээнд оролцож, хоёр медаль аваад байгаа жүдоч. Барилдаан удаагүй, нэг минутад манай бөх хөмрөөд цэвэр яллаа.

Дараа нь Голландын Рой Мейертэй барилдана. Дэлхийн хос хүрэл медальт, Европыг хос хүрэл медальт бөх. 31 настай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top