ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

 

2022 оны 10-р сарын 17-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус  хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус  дулаан  байна.

 

2022 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

18-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top