ЦАГ АГААР: Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар дулаарна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна. 

 

2022 оны аравдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар  хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нийт нутгаар баруунаас, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.105) 2022 оны 10 сарын 23

ubs tv niabo balhajab nogoo pelermoni dolgioni heruul ih hund boljino.

0  |  0
108(103.229.123.105) 2022 оны 10 сарын 23

ubs balahjab arhi ugal sogtuu uurlad nogo doliono naiza ihel muhai haragl zuher.ene balhjab arhi uhara ihel zerleg yuma gej.

0  |  0
DR. UROLOGIST(197.211.53.45) 2022 оны 10 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top