П.Оростогоо: Нүцгэлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголыг оролцогчдын шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. 

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогоо иргэдийн асуултад хариуллаа.  

Тэрбээр "Сая ордны баруун хаалганы үүдэнд жагсагчид ирж, шаардлага тавьсан. Шаардлагын хүрээнд 27 залуу нүцгэлж, эхний нүцгэлсэн залуу нэг цаг орчмын дараа биеийн байдал нь хүндэрч, осголтын байдалтай болсон. 

Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүрэг дэх Нийгмийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг дэх эрүүл мэндийн нэгдлийн эмч нар ирж, есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Осголтын шинж тэмдэг үүсээд байгаа учраас амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт хийж, цагдаагийн байгууллагаас хамтарч ажиллах дэмжлэг хүссэн. Улмаар цагдаагийн байгууллагаас эдгээр иргэдэд эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх зорилгоор авч явсан. 

Тодруулж хэлэхэд, нүцгэлсэн залууст эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр авч явсан юм шүү. Эргэж холбогдоод дахин мэдээлэл хүргэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Залуус аа(66.181.179.80) 2022 оны 12 сарын 21

Эмнэлэгт биш нүцгэнээр нь шоронд хориод хувцасыг нь гадаа дэлгээд үзлэг нэгжлэг хийж байгаа талаар мэдээ тархаад байна 20 нүцгэн залуу шоронд.

0  |  2
Залуус(192.82.84.175) 2022 оны 12 сарын 21

Үр могойн төлөө эрүүл мэндээрээ хохирч таарахгүй, хэдэн төг яахав эрүүл байвал олж л таараа

1  |  0
Top