ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2022 оны арванхоёр сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36...-41 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Онон, Улз голын хөндийгөөр -17...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

 

2022 оны нэгдүгээр сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд нутгийн зарим газраар, 1-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 31-нээс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR VENKATA HOSPITAL(178.175.141.249) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг нь тус эмнэлэгт байгаа зарим өвчтөнд бөөрний эрэлт ихтэй байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг Бөөр сонирхогч эмэгтэй, эрэгтэй бүх хүмүүст мэдэгдэх зорилготой юм. 18 наснаас дээш бол Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622. Энэ бол хүүхдийн тоглоом биш, амь насыг аврах явдал бөгөөд таны шагнал урамшуулал гэдгийг бид танд уриалж байна. Өвчтөн танд төлөхийн тулд аль хэдийн байршуулсан мөнгө тул бид

0  |  0
DR LUCIEN 190830826(178.175.141.250) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Венкатагийн нарийн мэргэжлийн эмнэлэг нь Сент Стев эмнэлгийн замын 29Б тоотод байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул бөөрийг дахин $800,000$-оор худалдан авч эхэлснийг сонирхсон бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. , Бангалор ЭНЭТХЭГ, Сонирхсон 21-ээс дээш насны хандивлагч эмч Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, Энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль х

0  |  0
Top