ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: а Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно.

 

2022 оны арванхоёр сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -28...-33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

 

2023 оны нэгдүгээр сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 2-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top