Заамарын эвдэрч орхигдсон 142 га талбайн нөхөн сэргээлттэй танилцлаа

2023 оны 01 сарын 02

Төв аймгийн Заамар суманд эвдэрч орхигдсон 142 га талбайд хийсэн техникийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр Төв аймагт ажиллах үеэр Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгавар өгсөн.

2022 оны аравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран дүйцүүлэн хамгааллын хүрээнд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өглөө.
 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bilguun(202.126.92.98) 2023 оны 01 сарын 03

er n bol ajil xiij bga tend bga ecologiin tsagdaa l ajilaa xiij bga shvdee tsagdaa bga uchiraas noxon sergeelt sain xj bga yum

0  |  0
Зангараг(192.82.71.111) 2023 оны 01 сарын 03

Эхний зураг дээр нөхөн сэрггээлтийн дараа гээд Орхоны хөндийн зураг тавьсан байна. Сайн ажигла 2 өөр хөндий.

0  |  0
Top