ЦАГ АГААР: Зарим нутгаар дулаарч, агаарын хэм +3 хүрнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

2023 оны нэгдүгээр сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байх боловч хугацааны дунд үеэс хүйтний эрч сулрахаар байна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 5-наас өдөртөө хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус байна.

Харин говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө  -2...+3 градус хүрч, дулаарах бол бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top