UNC 2023 "Laser-run" анхдугаар УАШТ болж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 21

UNC 2023-ын хүрээн дэх "Laser-run" анхдугаар УАШТ эхэллээ. Монгол улсад хөгжиж буй спортын шинэхэн төрөл "Lazer-run"-ийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн элит, энгийн гэсэн ангиллаар амжилттай үргэлжилж байна.

Laser-run төрөл нь Орчин үеийн таван төрөлтийн спортын нэг төрөл ба гүйлт болон лазер-буу хосолсон спортын төрөл юм.

UNC холбоодыг дэмжих хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан.

Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top