ЦАГ АГААР I Долоо хоногийн сүүлээр ДУЛААРНА

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

2023 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

/Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар жавартай хүйтэн байх боловч хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна./

Хур тунадас: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25, 26-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -30...-35 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. 27-ноос хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top