Ч.Өлзийсайхан: Хүн нь таалагдахгүй байсан ч хууль нь ард түмнийг зовлонгоос ангижуулахаар байвал дэмжих л ёстой

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Улс төр судлаач, доктор, профессор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.


-Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ хүрээнд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэсэн төөрөгдөл бий боллоо гэж үзэж, УИХ шинэ Үндсэн хууль хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдлээ. Судлаачийн хувьд  та юу гэж үзэж байна?

-Төрийн түвшинд “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкны луйвар гээд маш их авлига, хулгайн асуудал яригдаж байгаа үед энэ гажуудлыг засах, үүнээс гарах гарц нь Үндсэн хуулиа өөрчлөх гэж нийгэм үзэж байгаа шүү дээ. Энэ өөрөө УИХ-ын чадамжтай холбоотой. Эрэмбэлэх юм бол хамгийн гол асуудал нь Үндсэн хуулиа өөрчлөх гэж харж байна. Тийм ч Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж ажлын хэсгийг бүрдүүлсэн. Түүнээс биш хэдэн жижиг нам санаачлаад хуулийн төсөл оруулж ирсэн юм биш шүү дээ.

Энд үндэсний зөвшилцлөөр асуудал явж байгаа. Зөвлөлдөх санал асуулгын тухайд санамсаргүй түүврийн аргаар хүмүүсийг оруулдаг. Санамсаргүй орж ирж буй  учраас тэр хүмүүс Үндсэн хуулийн нарийн заалтуудыг мэддэггүй. Ойлгож ч амжихгүй. Тэгээд санал өгөх болдог. Тиймээс үгүйсгэсэн саналууд өгөх магадлал өндөр.

-Одоо хүчин төгөлдөр  байгаа болон Тавдугаар Үндсэн хууль гэж нэрлээд байгаа дөрвөн нам хамтарсан төслийн тухайд та юу хэлэх вэ?

-Монголын нийгмийг үзэхэд нэг хэсэг нь хожиж, нөгөө хэсэг нь хохироод байгааг та бид харж байна. Тэгэхээр хожоод байгаа хэсэгт одоо байгаа Үндсэн хууль ашигтай учраас өөрчлөхгүйгээр яваад байх нь. Хохироод байгаа хэсгийг бодох ёстой шүү дээ. Эрх тэгш оролцоог хангаж, нийгмээ сайн сайхан болгох ийм л зорилготой хууль батлах гэсэн байх гэж ойлгож байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажлын хэсгийг ахалж байгаа учраас түүнийг оролцуулахгүй гэсэн янз бүрийн эсэргүүцэл ч байх шиг.

Тиймээс хуулийн төслийг янз бүрийн байдлаар харлуулах байдал их байна. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсээс шалтгаалж энэ  хуулийг баталж чадахгүй байвал маш харамсалтай. Энэ хуулийн төсөл бол иргэдийн хяналтыг хангасан, ард түмэнд бүх эрх мэдлийг олгосон, Монгол Улсын эрх ашгийг дээд зэргээр хамгаалсан төсөл болсон гэж харж байгаа. Уншаад үзэхэд дотор нь засаж  залруулах цөөхөн заалтууд байгаа ч ерөнхий агуулгаараа Монгол Улсын ард түмэнд бүх талаараа ашигтай хууль болсон байна. Нэг жишээ хэлэхэд, “Сэрэлт” кинон дээр орос эмчийн өгсөн эмийг уухгүй, маарамбаас тан зална гээд өвдөөд, үхэх шахдаг. Түүн шиг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Тиймээс ажлын хэсэг ахалсан хүн нь таалагдсан ч бай, үгүй ч бай биднийг зовлонгоос ангижруулах хууль байвал бид дэмжих л ёстой.

-Дэмжих ёстой ямар заалтууд байгааг дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Юуны өмнө  “Энэ хүнээр ажлын хэсэг ахлуулахгүй” гэж байгаад ард түмэн юу алдаж, хохирох гэж байна вэ гэдгээ тооцож үзээсэй гэж бодож байна. Тухайлбал, бид хууль тогтоогчид дээр хариуцлага тооцож чаддаггүй. Яаж ч чаддаггүй. Гэтэл энэ хуулийг баталчихвал, хоёр танхимтай парламент байсан ч ард түмэн эргүүлэн татах эрхтэй болно. 10 мянган хүн гарын үсэг зурж, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн дээд зөвлөлд өгөхөд,  парламентаар хэлэлцээд асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдээс орж ирсэн саналыг татгалзах эрхгүйгээр хэлэлцдэг, баталдаг болох нь.

Гэтэл өнөөдөр бид тэр тийм юм хулгайлсан, ингэсэн байна гээд яриад байдаг. Дээд хүмүүсээс  огт хамааралгүйгээр эргүүлэн татуулах боломж бүрдэнэ. Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл ард түмний эсрэг ажиллавал мөн эргүүлэн татна. Хүний эрхийн дээд зөвлөлөөр дамжин иргэдийн санал орж ирэх ёстой. Тэр зөвлөлийн гишүүд хуулиа биелүүлэхгүй бол мөн эргүүлэн татах боломж нь нээлттэй.Тэгэхээр бүх эрх мэдэл ард түмний гарт ирнэ. Парламент баялгийн хуваарилалт хийхгүй, түүнээс ангид байх учраас тийшээ орох гээд байх шаардлага мөнгөтэй хүмүүс гарахгүй. Түүний оронд улсаа хөгжүүлье гэсэн ухаантай, мэдлэгтэй хүмүүс нь ороод ирнэ.

-Хасахаар  заалт байна уу?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гишүүн байх заалтыг хасах хэрэгтэй. Үүнээс болоод хүмүүс Ц.Элбэгдорж ороод ирвэл яах юм бэ, Н.Энхбаяр орж ирвэл яах юм гэж эсэргүүцэж, бухимдаж байна. Энэ заалтаас болж ийм сайн болсон хуулийн төслийг унагааж болохгүй, тиймээс хасах нь зүйтэй. Дээр нь гадаадын иргэний харьяалалтай ч монгол угсааны хүмүүс  байнга оршин суух гэсэн заалт байна. Хэрэв ийм заалт оруулчихвал тэр хүмүүс насаараа оршин суух болно шүү дээ. Тухайлбал, ӨМӨЗО-ноос, Тувагаас тус бүр найман сая хүн орж ирлээ гэж бодоход монголчууд өөрсдөө гуравхан сая байгаа. Хүн амныхаа тооноос хэтэрсэн гаднын оршин суугч орж ирнэ гэдэг үндэсний аюулгүй байдалд халтай. Бид үүнийг мэдэхгүйгээр  шууд оруулж болохгүй. Энэ заалтыг  заавал хасах ёстой.

Мөн Гадаадын иргэд, жишээлбэл Хятадын ч юм уу, Оросын ч юм уу иргэдэд олгох эрх гэж байна. Визгүй  зорчих  эрх бол байж болно. Гэтэл харилцан тэнцүү эрхтэй байлгах заалт оруулбал үндэсний аюулгүй байдалд харш. Бид өөр улс оронд визгүй зорчиход монголчууд тал нутагтаа хайртай учир буцаад ирнэ. Тэгвэл визгүй хүрээ ирсэн хүмүүсийг бид буцаагаад  гаргаж чадахгүй бол аюул болно. Бид санамсаргүй байдлаар, олон улсын жишигт ийм байна гэж үзэж аюултай заалтуудыг бодолгүйгээр оруулж ирж болохгүй. Юуны өмнө Монгол Улсын аюулгүй байдлыг заавал тооцох учиртай. Хамгийн эхний ээлжид улс орныхоо тусгаар тогтнол, ард түмний аюулгүй амьдрах  нөхцөлийн тухай асуудлыг заавал тусгах учиртай.

-Хариуцлага, хяналтын тогтолцоог гишүүдийг эргүүлэн татдаг байдлаар хуульчилна гэлээ. Ингэснээр бүрэн хэрэгжиж чадна гэж та үзэж байна уу?

-Хариуцлага, хяналтын тогтолцооны тухайд 10-20 мянган хүн гарын үсэг зураад эргүүлэн татна гэдэг асуудал байгаа. Энд анхаарах зүйл нь баахан хулгай хийчихсэн хүмүүс  байж болно, эсвэл хууль тогтоомж нь боловсронгуй биш байсан учраас түүнд дөрөөлөн баяжсан хүмүүс байж болно. Тэгэхээр яах гэж бид 1992 онд тийм хууль баталсан юм бэ, тэр хуулийг дагаж бусад хууль гарч ирсэн шүү дээ. Монгол Улсын иргэд тэр хуулийнхаа дагуу баялгийг бүтээсэн байгаа. Өмч хувьчлалаас эхлээд асуудал бий. Баянголыг  Х.Баттулга авчихсан, Чингис зочид буудлыг  Сү.Батболд авсан гээд чичилдэг.

Гэтэл тэр үеийн хууль нь тийм байсан юм чинь өөр яах билээ. Тэр үед бий болсон баялаг дээрээ дараа дараагийнхийг бүтээгээд явсан байна. Тиймээс энэ асуудал дээр бид тэр хүмүүсийг ойлгож хандах учиртай. Нэгэнт бүтээсэн баялгийг тухайн хүнийг буруушаах гэдэг үүднээс биш харин түүнийг нь Монгол Улсыг хөгжүүлэх талаас хоёр талаас зохицох асуудал байна.Талцаж маргаад бид юунд ч хүрэхгүй. Тэр хүмүүс ч, Монголын ард түмэн ч эрх тэгш, сайн сайхан амьдрах тохиролцоонд хүрэх ёстой. Тэгэх юм бол бид  энэ хуулийг  батлуулж чадна. Түүнээс биш нэг хэсгээ үзэн ядаж, нөгөө хэсэг нь сайхан амьдрахгүй. Хэзээ ч тохиролцоонд хүрч чадахгүй.

-Байгалийн баялгийн асуудал, түүний хуваарилалт шог байгааг иргэд шүүмжилдэг шүү дээ?

-Байгалийн баялаг, хуваарилалтын асуудалд Бүх ард түмний санал асуулга явуулах ёстой. Жишээлбэл, Таван Толгойг яах вэ гээд хүмүүс ярьж байна. Үүнийг Ард нийтийн санал асуулгаар л шийднэ. Тэгэхээр баялаг ард түмнийх болно. Гэхдээ үүн дээр “Баялаг ард түмнийх” гээд бүгдийг нь хуу хамснаар дийлж гарч чадахгүй. Нэгэнт эзэмшилтэй байгаа орд газруудыг алдахгүйн тулд нөгөө тал бол түүнийгээ энэ Үндсэн хуулийн эсрэг ашиглана. Тэгэхээр нөхцөл байдлыг зохицуулж Үндсэн хуульдаа оруулах ёстой. Тэр алтан дунджийг тавдугаар Үндсэн хууль олсон гэж харж байгаа.

-Сайн хуулийн төсөл болсон гэж та хэллээ. Энэ хуулийг баталж чадахгүй бол монголчууд ямар нөхцөл байдалд хүрэх вэ?

-Үндсэн хуулиа баталж чадахгүй 500-600 жил явсан улс орнууд, колонийн байдал руу орсон жишээ байна. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол боломжтой гэснээ татан унагааж,  ард түмэн өөрсдөө  зовоод  явсан тэр л зам мөр давтагдана. Судлаачийн хувьд би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг залуу хүн гэхэд үнэхээр чухал асуудлаар маш зөв зөвшилцөлд хүрч  хуулийн төсөл гаргаж ирсэн гэж харж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.Шаравдорж(202.126.90.109) 2023 оны 03 сарын 06

Үнэн бодит байдлын эрдэмтэн хүний хувьд гаргаж ирсэн ярилцлага болжээ. Судлаач, эрдэмтдийнхээ санал бодлыг ийм байдлаар их сонсох хэрэгтэй юм. Уул нь Үндсэн хуулийн шинэ төсөл бол ард түмний эрх ашигт нийцсэн, ихээхэн судалгаа, үндэслэлтэйгээр боловсруулагдсан юмсан. Сэтгэлийн хөөрөл, цөөн хэдэн хүний үгээр энэ төслийг хүлээж авахгүй орхих ажиллагаа явагдаж байгаад харамсалтай байна. Ингэснээр ард түмний эрх ашиг л хохирох юм даа. Ч.Өлзийсайхан докторт баярлалаа.

2  |  0
Зочин(103.212.117.249) 2023 оны 02 сарын 17

Үндсэн хуулийн төслийг уншсан. Итгээд дэвшүүлж болсон юм, итгэл алдвал буцаагаад татдаг. Иргэд нийлээд гарын үсгээ зурж байгаад хуулийн санал оруулах эрхтэй, Хяналттай төртэй болно. 2 танхимтай парламенттай болбол хуулийн хулгайг зогсооно гээд олон хэрэгтэй санаа байна лээ. Монголд хэрэгтэй, ард түмний амьдралд хэрэгтэй зөв зүйлийг олж харж, дэмжих ухаан энэ ард түмэнд хайрлаасай! Сайхан ярилцлага болжээ.

1  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Үндсэн хууль(202.9.46.142) 2023 оны 03 сарын 02

Мэдэх юмаа л олонд ярьж байвал сайнсан. Таалагддаг хүн хийсэн гээд бас дэмжиж болохгүй шүү дээ

0  |  1
Zochin(66.181.161.153) 2023 оны 02 сарын 15

No no

0  |  0
Top