М.Чадраабал: Хүнд үйлдвэр хөгжүүлэхэд цөмийн арга нэвтрүүлэх шаардлагатай

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

“Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг Цөмийн энергийн комисс, МУИС хамтран зохион байгуулав. Энэ үеэр физикчдийн зүгээс цөмийн технологийн хэрэглээгээр эрүүл мэндийн салбар тэргүүлж  байгааг дурдаад, энэ чиглэлд хошуучилж байх учиртай боловсрол, шинжлэх ухааны салбар дөнгөж  дөрөвдүгээрт яваа нь  учир дутагдалтай хэмээн үзэж байгаагаа онцолж байсан юм. Бид Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үйлдвэржилтийг хөгжүүлэхэд цөмийн технологийн оролцоо, хэрэглээ ямар байх талаар Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабалтай ярилцлаа.


-Цөмийн технологийг манай улс  салбарт түлхүү хэрэглэдэг. Хөгжлийг хурдасгах үүднээс бусад салбарт хэрхэн нэвтрүүлж ирсэн бэ?

-Цөмийн техник, технологийг манай улс олон салбарт хэрэглэж байна. Түүний нэг нь аж үйлдвэр юм. Ялангуяа томоохон үйлдвэр, уурхайн газрууд, Оюутолгой, Тавантолгойд цөмийн аргыг ашиглаж байна. Үйлдвэрлэлийн процессыг хянах аргачлалд энэ аргыг ашиглаж байгаа юм. Үйлдвэрийн байгууламж, техник хэрэгсэл, инженерийн байгууламжийн том бүтэц, гагнуур, барилга байгууламжийн эвдрэл гэмтлийг тодорхойлдог арга нь мөн цөмийн арга байдаг. Энгийн үгээр хэлэхэд, иргэд эмнэлэгт очоод гар хөл, цээжний хэсэгчилсэн рентген зураг авахуулдагтай адил нэлээд өндөр түвшний  радиографийн  аргыг ашиглаад явж байна. Ялангуяа томоохон бүтээн байгуулалт, газрын тос, төмөр зам, нисэх, цаашид магадгүй хүнд үйлдвэрүүд, гангийн үйлдвэр юм уу, зэс хайлуулах үйлдвэрүүд ар араасаа ашиглалтад ороод ирэхээр аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл, инженерийн байгууламж, төмөр хийцийн чанарыг шалгахад цөмийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай болно.

-Өөрөөр хэлбэл, тухайн биетийн дотоод хэсгийн зураг, тухайлбал доторх эвдрэл гэмтлийг бүрэн харуулахад ашиглана гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Тухайн бүтцийг эвдэхгүйгээр гаднаас нь зургийг авч дотор талд нь ямар гэмтлүүд байгааг тогтооход ашигладаг аргачлал нь цөмийн  арга юм. Түүнчлэн том үйлдвэрүүд ашиглалтад орохоор усны асуудал, усны нөөцийн тухай яригддаг. Усны нөөц, тэжээмж, ямар хэмжээнд усыг зохистой ашиглах вэ, гадаргын болон гүний усны нөөцийн динамикийг судалж гаргахад олон улсад цөмийн аргыг ашигладаг. Бид ч мөн энэ чиглэлд ашиглах шаардлагатай. Тухайлбал говийн бүсэд хэрэгжиж  байгаа томоохон төслүүдэд усны асуудал нэлээд нарийн судалгаа, шинжилгээ шаардагддаг. Уран олборлох асуудал манай улсад яригддаг. Үүнийг дагаад хүхрийн хүчлийн асуудал хөндөгддөг.

Түүнийг бид гаднаас импортоор авах уу, дотоодоосоо хангах бололцоо юу байна гэдэг асуудал тавигддаг. Тэгвэл зэс боловсруулах үйлдвэр барихад түүнээс гарах хүхрийн хүчлийг дотооддоо ашиглах бололцоо бий. Энэ мэтчилэн манай улсад яалт ч үгүй цөмийн аргыг ашиглах, бүтээн байгуулалтын ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлага бий. Дулааны цахилгаан станцууд бол цөмийн аргыг өргөн ашигладаг. Янз бүрийн эвдрэл гэмтэл, түүнийг засах, трубаны насжилтийг тогтооход  энэ аргуудыг хэрэглэдэг.

-Бохир ус цэвэршүүлэх технологид цөмийн аргыг хэрхэн ашигладаг вэ?

-Зарим орнууд ус цэвэршүүлэхэд цөмийн аргыг ашиглаж байгаа. Электрон туяаг ашиглан ахуйн хэрэглээнээс юм уу, боловсруулах үйлдвэрээс гарч байгаа усыг замд нь цацраг туяагаар шараад дотор нь агуулагдаж байгаа, тухайлбал тэр доторх химийн янз бүрийн задардагггүй  элементүүдийг задлах, мөн өнгө, үнэрийг арилгах, хорт бактеруудыг устгахад энэ аргыг олон улсад ашигладаг. БНХАУ-д сүүлийн үед энэ чиглэлээр түлхүү ашиглаж байгаа. Химийн янз бүрийн үйлдвэрээс гарч байгаа усыг ариутгахад нэн тэргүүнд хэрэглэдэг. Тэгэхээр энэ чиглэлд манай улс нэвтрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байна.

-Гэхдээ монголчууд уран ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэхэд айдастай байдаг, хүмүүс ихэвчлэн болгоомжилдог. Нэгдүгээрт, аюултай, хоёрдугаарт манайхан хариуцлагагүй учраас алдаа гаргавал цөөхөн хүн амтай улсад сүйрэл авчирна гэж үзэж эсэргүүцдэг шүү дээ. Энэ талаар та  юу хэлэх вэ?

-Цөмийн арга, аргачлалын тухайд олон улсад өндөр түвшинд хүрсэн. Манай улс аж үйлдвэржилт, хэрэглээ талаас тодорхой хэмжээнд хумигдмал байсан.  Сүүлийн үед цөмийн аргачлал дэлгэрч эхэлж байна. Тиймээс энэ аргуудыг Монголд нэвтрүүлэх, зохистой ашиглах санаачилгууд гарч, төр, засгийн байгууллагууд ч шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах талаар ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэн ч энэ чиглэл рүү орж ирж байна. Тэгэхээр ямар нэг техник, технологи, аливаа шинэ зүйл  дээр анхаарах асуудал байлгүй яах вэ.

Хамгийн чухал асуудал нь хүний эрүүл мэндэд хоргүй, байгальд хөнөөл багатай, олон улсад туршигдаж батлагдсан тийм арга, аргачлалыг Монголд нэвтрүүлж ашиглах  юм. Тэгэхээр иргэд, ТББ-ууд, олон нийтээс анхаарал тавьж байгаа тэдгээр асуудлыг бид авч үзэх ёстой. Аливаа асуудалд сайн, муу зүйл аль аль нь бий. Тиймээс судалж үзэж тэнцвэрийг хангах нь зүйтэй юм. Олон нийтийг сонсох, төрийн болоод ТББ-ын тавьж буй асуудал, дэвшүүлж байгаа санал санаачилгыг судалж, гол нь түүнийг шинжлэх ухааны үндэстэй нотлох асуудал чухал. Ямар ч үндэслэлгүйгээр  шууд буруутгах, эсвэл дэмжих асуудал байж болохгүй.

 -Хэлэлцүүлгийн үеэр зарим физикч цөмийн аргыг эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглаж байгааг хэлж байсан. Гэхдээ шинжлэх ухааны салбар хоцорч байна гэдгийг ярьж байх шиг?

-Хэлэлцүүлэгт албан ёсоор яригдаагүй ч  эрүүл мэндийн салбарт  цөмийн аргыг маш өргөнөөр ашиглаж байгаа. Ялангуяа манай улсад хавдрын өвчлөл тэргүүлэх зэргийн өвчин болоод байгаа. Өвчний тухайд бол олон янзын шалтгаан байгаа нь мэдээж. Илрүүлэх, оношлох аргууд ч сайн нэвтэрсэн. Хүмүүс ч эмчилгээ, үйлчилгээг шуурхай авдаг болсон.

Үүнд хавдрын илрүүлэлт  сайн байна гэж үзэж байгаа. Нөгөө талаас, манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн ахуй амьдрал дахь хүчин зүйлүүд байна. Үүнийг шийдэхэд цөмийн арга маш хүчтэй орж ирж байна. Ялангуяа рентген туяа, компьютер томограф, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэвтрүүлсэн цөмийн онош зүйн лаборатори байна. Энэ төрлийн оношилгоо, шинжилгээг монголууд их төлөв гадагшаа явж, өөр улс оронд очиж хийлгэдэг байсан бол одоо дотооддоо хийлгэдэг болсон. Энэ бүхний ач тус нь цөмийн арга юм.

-Дэвшилтэт аргын нэг гэж үзэж, шинжлэх ухаанаар батлагдсан тул нэвтрүүлнэ гэвэл хөгжлийг хурдасгахад ямар ач холбогдолтой вэ, дээр нь хөгжлийн гарцыг хэрхэн тодорхойлж байгаа юм бэ гэдгийг хэлж өгнө үү?

-Дэлхий дээр олон арга, аргачлал бий. Улс орнууд өөрийн онцлогт тохирсон, боломж нөхцөлөө тооцсон тийм л арга, аргачлалуудыг ашиглаж байна. Манай улсад олон янзын боломж байна. Ер нь дэлхийн хөгжингүй болон хөгжиж байгаа, өндөр хөгжилтэй орнууд бүгд ашиглаж байгаа. Эрчим хүчний салбар гэхэд л манай улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэр байхгүй. Одоо байгаа хүчин чадал нь тулчихсан, алдагдал ихтэй, үнэ тариф, хөрөнгө оруулалт гээд олон асуудал үүссэн.

Шинэ техник, технологи нэвтрүүлэх талаас бид олон улстай хөл нийлүүлж явах ёстой. Гэхдээ олон улсад байгаа юм болгоныг авчирч наах биш, өөрсдийн үндэсний онцлогт тохирсон, манай улсад хэрэгтэй гэсэн техник, технологийг л нэвтрүүлэх ёстой. Гадаадын улсууд хэрэглээд байна, болж байна, бүтэж байна, бид авчирна гэвэл тэр нь эсрэгээрээ манай улсын хөгжил, аюулгүй байдалд саад тотгор болохоор байвал авчрах шаардлагагүй. Тиймээс үндэсний онцлогтоо тохирсон техник, технологийг нэвтрүүлж, улс орныхоо хөгжийг дээшлүүлэх, түүний нэг боломжит арга нь цөмийн арга юм.

-Тэгэхээр манай улсын дараагийн гол зорилго гэвэл та юуг нь онцолж хэлэх вэ?

-Түрүүнд би цөмийн аргыг эрүүл мэндийн салбарт, оношилгоо, илрүүлэгт хэрхэн өргөнөөр нэвтрүүлж байгааг хэлсэн. Сая аж үйлдвэрийн талаар дурдлаа. Тэгэхээр бидний дараагийн том зорилго бол Монголд хүнд үйлдвэрлэл байх ёстой, энэ чиглэлд яалт ч үгүй цөмийн аргыг ашиглах ёстой  гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.222) 2023 оны 04 сарын 20

Чи юу солиороод байгаа хог бэ. Чи тэр албан тушаалаа хөөцөлдөгөөрөө хөөцөлд. Манайд цөмийн эрчим хүч хэрэггүй. Манайд уран олборлох шаардлагагүй .Газар доор хүхрийн хүчлээр уусган баяжуулж гаргаад, хаягдлаа яахаа мэдэхгүй солиорч байж юуу_үй суух чинь дээр. Хаягдлаа эхлээд ярь. Мө Цөмийн эрчим хүчний станц чинь ихээхэн ус хэрэгтэй. та нар Хрлэнгээс эхлээд том гол дагуу барих гээд байгаа биз дээ. Бүү солиор. Тэр мэдлэг боловсролгүй худалч, зальхай Оювун эрдэнэтэйгээ хамт хурдан шиг улс төрөөс холд. Хэнтийн аймгийн БӨаянмөнх сумын нутагт Хэрлэн голын хөвөөн дээр Малхын талд барих гээд байгас

1  |  0
Эгэл(66.181.180.115) 2023 оны 04 сарын 20

Халзан бүргэдтэй гэж Газрын ховор эрдэсийн орд ярьж байхад Уран гэж эргүүтдэг Мэндсайхан мэтийн эргүү төлөгнүүд Засгийн газарт сайд байсан гэхэд хэлэх муу үг олдохгүй байна.Ураныг хортой гэж байгаа бол Эрүүл мэндийн салбараас татгалз,хөгийн босоо хэвтээ хөхдөгүүд ээ.Та нар рублээр цалинжиж,Монгол түмэн ядуу зүдүү байвал болоо биз. Удахгүй тахин шүтэгч оросууд чинь төрийн байгуулалтгүй болно.Гэхдээ иймхэн юм ойлгох ухаан та нарт заяагаагүй бололтой,бурханы тааллыг яалтай билээ.

0  |  1
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин (103.229.120.242) 2023 оны 04 сарын 20

Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй Тийм байхад юун уран Эх ороноосоо урвасан новшнууд

1  |  0
Top