“Монгол бахархал” аянд 638 байгууллагын 21184 багш, суралцагч оролцлоо

2023 оны 02 сарын 24

Төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, эзэн богд Чингис хааны суу алдар, аугаа түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, алдаршуулан мөнхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2022 оны арваннэгдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд бүх шатны сургалтын байгууллагын дунд "Монгол бахархал" аян зохион байгуулагдсан.

Энэхүү аян Чингис хааны бага нас, түүхэн гавьяаг магтан дуулсан дуу, шүлэг, үлгэр домог, бүжиг, хэлц үг, уриа, постер, видео контент бүтээх төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын 80 байгууллагын 2640, ерөнхий боловсролын 645 сургуулийн 17985, мэргэжлийн боловсролын 8 байгууллагын 264, Насан туршийн боловсролын 5 байгууллагын 165, нийт 638 байгууллагын 21184 багш, суралцагчид  идэвхтэй оролцлоо.

Бүтээлүүдийг Боловсролын ерөнхий газрын “Монгол бахархал” пэйж хуудаст байршуулан, олон нийтэд хүргэлээ.

-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага /цэцэрлэг/- Дуу, шүлэг, домог, бүжиг... Ховд аймаг, Булган сумын 1 дүгээр цэцэрлэг Завхан аймаг, Улиастай сумын 2 дугаар цэцэрлэг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 293 дугаар цэцэрлэг

-Ерөнхий боловсролын сургууль /бага анги/- Дуу, шүлэг, яруу найраг, домог, бүжиг... Увс аймаг, Давст сумын ерөнхий боловсролын сургуулийн 2в анги Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль Хэнтий аймаг, Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 5а анги

-Ерөнхий боловсролын сургууль /дунд анги/- Хэлц үг, уриа, постер... Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 7-6 дугаар анги  Дорнод аймаг, Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургууль  Баян-Өлгий аймаг, Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 8б анги

-Ерөнхий боловсролын сургууль /ахлах анги/- Видео контент... Баянхонгор аймаг, ерөнхий боловсролын Номундалай цогцолбор сургууль Завхан аймаг, Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн 12в анги Говьсүмбэр аймаг, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11а анги

-Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага-Бүтээл хийх...  Нийслэлийн Баянгол дүүргийн Барилгын политехник коллеж Хэнтий аймаг Бор-Өндөр сумын МСҮТ Завхан аймаг Тосонцэнгэл сум МСҮТ

-Насан туршийн боловсролын байгууллага-Бүтээл хийх... Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төв Сүхбаатар аймаг Насан туршийн боловсролын төв Дархан-Уул аймаг Насан туршийн боловсролын төв

-Бүх шатны сургалтын байгууллага-Багшийн төрөлд Өвөрхангай аймаг, Политехник коллежийн багш Ц.Алтангэрэл Дорноговь аймаг, Сайншанд сумын 11 дүгээр цэцэрлэгийн багш нар Хөвсгөл аймаг, Тариалан сумын 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top