Улаанбаатарт 16-22 цагийн хооронд ХУР ТУНАДАС орно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

2023 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 16-22 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 17 цагт: 10 градус, 20 цагт: 7 градус дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top