Оюутнуудад салбарын удирдлагууд нь БОЛОМЖ олгоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Залуучууддаа боломж олгодог уулзалт Хөгжсөн залуучуудын төлөө уриатай Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөөгийн оюутан залуучуудтай хийх уулзалт СУИС-аас /2023.03.10/ эхэллээ. Уулзалтад нийслэлийн харьяа хүүхэд залуучуудын болон соёл урлагийн газруудын удирдлага, төлөөллүүд оролцов.

Уулзалтын эхэнд Улаанбаатар зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын танилцуулгыг хийлээ.

Улаанбаатар театрын дарга Ю.Гэрэлбаатар “Оюутнууддаа мэргэжлээрээ ур чадвараа дээшлүүлэх талбар нь болж өгөе. Бид боломжийг олгох гэж ирлээ. Төгсөөд биш удирдсан багш, анги, хамт олноороо манай театрт ирж дадлага, сургуулилт хийж болно. Хотын дарга болоод нийслэлийн удирдлагуудын үүрэг чиглэлийн дагуу бид илүү уян хатан, нээлттэй байна. Мэргэжилдээ эзэн байя гэж уриалмаар байна” гэлээ.

Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн дарга Д.Индра “Дэлхий нийтэд номын сан чимээгүй суудаг газар гэдэг ойлголт үгүй болж байгаа. Харин тэнд сурч хөгжиж, амрах боломжийг олгодог хоёр дахь гэр байя гэж уриалах болсон.

Тэр утгаар нь Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөгийн санаачилга, дэмжлэгтэйгээр багаар ажиллах өрөөг тохижуулсан. Бид оюутнуудын саналыг сонсож, өрөө танхим гаргаж өгөх, тав тухтай орчинд үйлчлүүлэх бүх нөхцлийг хангаж өгөхийн тулд хичээн ажиллах болно” хэмээв.

 

 

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Монгол Улсад 7000 гаруй төрийн албан хаагч соёлын салбарт ажиллаж байгаа. Мөн 5600 аж ахуйн нэгж, байгууллагууд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт 33 мянган иргэн хөдөлмөр эрхэлж ДНБ-ий 1.4 хувийг эзэлдэг” гэв. Түүний оюутнуудад олгосон БОЛОМЖ: 

 

  • Улаанбаатар хотын музейд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргахад дэмждэг үзүүлнэ.
  • Долоон дүүргийн Соёлын ордонд бүтээлээ толилуулахад дэмжлэг үзүүлнэ.
  • НСУГ томоохон арга хэмжээнд оюутнуудыг сайн дурын ажилтнаар бүртгэж урамшуулж ажиллуулна
  • НСУГ-ын харьяа байгууллагуудад мэргэжлийн дадлага хийх бүх боломжоор нь хангана.

 

 

Фантастик продакшны захирал Б.Батсайхан Мөрөөдлийн галаа асаах талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн оюутнуудыг энэхүү үр дүнтэй, боломж эрэлхийлсэн уулзалтаас гал аваарай гэж уриалав.

Тэрбээр үргэлжлүүлэн “Танай салбар урлаг биш зэвсэг болчихсон гэдгийг ойлгож байгаа биз дээ” гэж нэг хүн хэлсэн. Өөрсдийн сэтгэлээ нээдэг том салбар. Өнөөдөр бид Монгол Улсын урлагийг сурталчлах ёстой. Бид өөрсдийгөө нээх, өөрсдийнхөө гаргасан санааг дэлхийн зах зээл дээр худалдах бүрэн боломж нээгдсэн. Цаашлаад өнөөдөр энэхүү уулзалтад ирсэн дарга нарын олгосон боломжийг зөв ашиглаж чадвал, өшөө илүү ихийг хүсч нэхэх боломжтой болно. Өнөөдрийн энд ярьж, хэлж байгаа санал санаачилга боломжуудыг та бүхэн маш сайн анзаарч чадвал оюутан ахуйдаа орлого олох боломж нээгдэж байна” гэдгийг онцлов.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: Төрийн байгууллагын удирдлагууд анх удаа оюутнуудтай биечлэн уулзаж, байгаа нөөц БОЛОМЖУУДАА танилцуулж байна.

Бид нарын үед төрийн байгууллагуудын төлөөлөл оюутан театрт ирж БОЛОМЖ ярьдаггүй байсан. Зөвхөн найз нөхдөөрөө нийлж ямар нэгэн ажил хийхийг төлөвлөдөг байлаа. Бид залуучуудаас санал санаачлагыг авч, бодит ажил хэрэг болгохыг хичээж байна.

Соёл урлагийн бүх хүн од болохгүй. Харин хүн болно. Хүнийг ойлгодог, өндөр мэдрэмжтэй хүмүүс энэ салбарынх гэж би хувьдаа ойлгодог.

Төрийн байгууллагууд анх удаагаа оюутнуудтай ирж өөрсдийн боломж бололцоогоо хэлж байна. Оюутан өөрөө хүсвэл Нийслэлийн харьяа соёл урлагийн бүхий л байгууллагуудыг ашиглаж, өөрийгөө нээж болно. Өрөөнөөс шийдвэр гаргаж шүүмжлэлд өртмөөргүй байна. Залуучуудаа, шинэ үеэ байнга сонсож ойлгох хэрэгтэй гэдэг үүднээс энэхүү уулзалтыг цааш нь улам бүр үр дүнтэйгээр үргэлжлүүлнэ. Хүсэл мөрөөдөл байгаа цагт боломжууд гарч ирдэг. Зорилгын төлөө сахилга баттай байя. Муу дадал зуршлаасаа салая. Бусдын амжилтад алга ташиж чаддагаараа урлагийн салбар бусдаас ялгараасай гэж хүсч байна” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “D-Parliament” аппликэйшн, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хот хөдөөгийн сэргэлтийн талаар танилцуулсан юм. Уулзалтын эхний өдрөөс оюутнууддаа “боломж олгодог уулзалт” хэмээн нэрлэгдсэн энэхүү чөлөөт уулзалт үр дүн, санал санаачилгаа хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэхээр харилцан тохиролцсоноор өндөрлөв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Энэ(64.119.21.98) 2023 оны 03 сарын 14

Энэ төмөрмөөм чангаар хэлж чадахч юуууч хийж байгаачгүй хийхчгүй хүн зальтан

0  |  0
zochin(106.154.7.42) 2023 оны 03 сарын 14

mgl zaluu chuud aa ehleed amdarj bgaa hotoo hoggui bolgochood muruudvul yasan be tursun nutgaa hotoo hoggui bailgaval ta nariin ireedui gerel hargadna ta nar hogon dotor amdarj bgaaga medej bna u ajil yarhaas thaach yum meddeg yumuu tur hamaaralgui mgl zaluu chuud ajil lahgui gedsee ileed hogon dotor hevtej bna ta nar

0  |  0
Top