Зээлийн санд 27 тэрбумын эрсдэл үүсгэсэн 230 мянган суралцагчийг шалгана

2023 оны 04 сарын 07

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.04.07/ "Боловсролын зээлийн сангаас" зээл авч, гэрээний үүргээ биелүүлэлгүй 27 тэрбум төгрөгөийн хохирол учруулсан 230 оюутан байгааг мэдээллээ.


Тэрбээр дараах мэдээллийг хэвлэлийнхэнд танилцуулав. 

Боловсролын зээлийн сан /БЗС/ 1997 оноос ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор БЗС-аас 1.4 сая иргэн санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн.

Давхардсан тоогоор буцалтгүй тусламж тэтгэлгийг дотоодын 1.241.608 суралцагч авсан байна. Буцалтгүй тусламж тэтгэлэгт бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, сувилагч, цаатан өрхийн суралцагч, 3-аас дээш оюутантай нэг өрхийн суралцагч, ЭЕШ-ын өндөр оноотой багш, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, орон нутгийн сургуульд суралцвал 50 хувь, аймгийн төвөөс 500 км-ээс алслагдсан бол замын зардал, гадаадаас Монголд суралцдаг гадаад оюутнууд гэсэн төрлийн буцалтгүй тусламж, тэтгэлэг юм. Буцалтгүй тусламж тэтгэлгээр 638 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

Хөнгөлөлттэй зээлийн дотоодын 169.641 оюутан авсан байна. Үүнд 40 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

Оюутны хөгжлийн зээлийг 53.592 суралцагчид олгосон байна. Оюутны хөгжлийн зээлийг Монгол Улсад эрэлттэй байгаа тэргүүлэх чиглэлээр мэргэжлээ сонгосон, ЭЕШ-ын оноо нь 600-аас дээш, голч дүн нь 2.8-аас дээш оюутнуудад жил бүр олгодог. Энэ зээлд 78 тэрбум төгрөгийг олгосон байна.

Өнгөрсөн хугацаанд олгогдсон 1 их наяд төгрөгийн 76 хувь буюу 761 тэрбум төгрөг дотоодын зээлд зарцуулагдсан байна.

Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд сурсан магистр, доктрантурын тоо 1867 байна. Энэ ахисан түвшний хөтөлбөрт суралцахад жилд 16 мянган ам.доллар хүртэлх зээлийг олгодог. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд тэтгэлэг болж чөлөөлөгддөг.

Засгийн газар хоорондын гэрээгээр 593 оюутан суралцсан байна. Энэ гэрээгээр зарим оронд суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын зээлийг олгодоггүй, зөвхөн амьжиргааны зардлыг олгодог. Үүнд 2.8 сая ам.доллар зарцуулсан байна.

 

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалаврт 421 оюутан суралцаж төгсөн, мөн суралцаж байна. Эдгээрээс өнөөдөр гэрээний хугацаа дуусаагүй байгаа буюу төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлж яваа 325 төгсөгч байна. Одоо суралцаж байгаа 77 оюутан байна. Гэрээний үүргээ өөрөө биелүүлээгүй буюу сургуулиа сольсон, төгсөж чадалгүй буцаагаад Төрийн санд зээлээ төлсөн 9 оюутан байна. Хоёр оюутан нас барсан.

Өнгөрсөн жилээс Ерөнхийлөгчийн тэтгэлэг 2100 ЭЕШ-ыг гурав хүртэл хичээл дээр хамгийн өндөр оноо авсан, тухайн хамран сурах тойрогтоо сурсан, хэлний шалгалтын өндөр оноо авсан хүүхдүүдэд сонгогддог. Өнгөрсөн жил 245 хүүхэд гадаадын буюу Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцахаар явсан.

Ерөнхий сайдын тэтгэлэг буюу ахисан түвшний тэтгэлэгт өнгөрсөн жилээс Шинэ сэргэлтийн зургаан бодлоготой уялдаж, тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр 23 оюутан сонгогдсон байна. Үүнд 2 тэрбум төгрөгийн зардал гарч байна.

Гадаадад суралцсан 1867 суралцагчаас:
 

  • Зээлээ төлж байгаа - 34 /Гэрээний үүргээ биелүүлээгүй, авсан зээлээ буцаан төлж байгаа/
     
  • Одоо суралцаж байгаа - 39
     
  • Гэрээ нь хэрэгжиж байгаа буюу Монгол Улсад ирээд ажиллаж байгаа - 634
     
  • Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн - 40
     
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу бидний эрж хайж байгаа 230 оюутан байна.


Эдгээр оюутнуудын нэрс ил болсон. АТГ-аас хамтраад энэ жагсаалтаас ангилж байгаа. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбум төгрийн эрсдэлд оруулж, 230 оюутны нэрс бэлэн болсон. Бид үүний эрэлд л мордох ёстой. Хэний хүүхэд, хэзээ, ямар үндэслэлээр энэ тэтгэлэгүүдийг авсан бэ, яагаад төлөгдөхгүй байна вэ гэдгийг тодруулна. 

Чөлөөлөлтөд хамрагдсан 890 оюутан байна. Тэд үүргээ биелүүлсэн гэсэн үг ч үүнийг шалгах ёстой. Яагаад гэхээр зарим хүүхэд төгсөж ирээд өөрийн мэргэжлээр ажиллаагүй, хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр НДШ-ийг төлж явсан байгаа. Энэ бол гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 04 сарын 08

bugd l darga gishuudiin huuhduud nuuts amraguud n turiin munguur gadagshaa surah nereer zugaaldag bolood udaj bna

0  |  0
Иргэн(202.21.108.17) 2023 оны 04 сарын 08

Авилгаас ч дээр л дээ боловсролтой болоод...

0  |  0
Top