ДОРНЫН ЗУРХАЙ: Гахай, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Аргын тооллын 4 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 29

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 05.56-19.47
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Хий
  •  

Аргын тооллын 4 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 29, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top