СХД-ээс ISO стандартын туршлага судлав

2023 оны 04 сарын 29

Сонгинохайрхан дүүрэг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001-2015 стандартыг нэвтрүүлсэн анхны дүүрэг болсон.

Тус дүүрэгт Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ-ын дарга И.Итгэл, Тамгын газрын дарга Б.Батжаргал, багийн Засаг дарга С.Өлзийдүүрэн, Э.Энхболд, Т.Уламцэнгэл, А.Буяндэлгэр, холбогдох албан хаагчдын хамт /2023.04.20/ Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001-2015 стандартын туршлага судлав.

Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар хүлээн авч, дүүргээ танилцуулан нээлтийн ажиллагааг эхлүүлэв.

Уулзалтаар Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001-2015 стандартын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, тасралтгүй сайжруулалт, хүрсэн үр дүнгийн талаарх сургалтыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Мөн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн ажлын байрны үйл ажиллагаа, стандарт нэвтрүүлэлтийг үзүүлж, танилцуулав. Мөн Сонгинохайрхан дүүрэг нь 2022 онд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог хороодод амжилттай нэвтрүүлсэн анхны дүүрэг болсон юм. Хороо нь төрийн анхан шатны нэгжийн хувьд стандартын шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийн төрд итгэх итгэлийн гүүр тул 1, 8 дугаар хороодын албан хаагчид мэргэжлийн сертификаттай аудитортой болж, хийж хэрэгжүүлсэн ажлын хаалтын тайланг 2023 оны 01 дүгээрсаын 27-ны өдөр Засаг даргын Тамгын газарт танилцуулсан.

Цаашид Сонгинохайрхан дүүрэг 5 хороонд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001-2015 стандартыг нэвтрүүлэхээр санал хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top