Сэлэнгэ аймгийн таримал ой 98 хувийн ургалттай байна

2023 оны 04 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2023.04,29/ Сэлэнгэ аймаг 2022 оны тайлан, үйл ажиллагааны явц, хэрэгжилтийг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулж байна. Уг арга хэмжээний нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд М.Ганбаатар, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцож байна.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нээлтэд хэлсэн үгэндээ Монгол Улсын урт хугацааны бодлого “АЛСЫН ХАРАА - 2050” хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлогод тусгасны дагуу цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ойн аж ахуйн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлж буй Сэлэнгэ аймгийн удирдлага, иргэддээ баярлалаа. Тайрдагт биш тарьдагт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР өгдөг болсон энэ үед Сэлэнгэ аймгийн иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож манлайлал үзүүлж байгаад талархаж байна.

”Мөн арилжааны https://modlog.mn/ биржийг ашиглалтад оруулж, хэн нэгэн хүн, дундын шат дамжлагагүйгээр тарьц, суулгацаа борлуулдаг, худалдан авдаг шударга системийг бий болгож байгааг дуулгахад таатай байна. Тэрбум тарихад жилд 130.000 - 150.000 сая тарьц, суулгац шарлагатай энэ үед Сэлэнгэчүүд нийлүүлэгч аймаг болно гэдэг амлалтдаа хүрч өнгөрсөн жилээс 3 дахин өсгөж 24,7 сая тарьц суулгац тарьж, ургуулсан амжилттай байгаад талархъя. Мөн Мод үржүүлгийнхэндээ, ойн ангийн ахмад зүтгэлтнүүддээ, гавьяатууддаа баярлалаа” гэж хэллээ.

Сэлэнгэ аймгийн ойн салбарын Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Жамсран нээлтэд хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймаг 1964 онд анхны үр, тарьцыг амжилттай ургуулснаас хойш өнөөдрийг хүртэл идэвхтэй мод тарьж буй аймаг юм. Манай аймаг нь модлог, бутлаг, жимслэг модтой ба “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд шатсан ой, мод бэлтгэлийн үед модгүй болсон газарт ойжуулалт хийх ажлууд эхлүүлж байгаа нь илүү үр дүнд хүрнэ” гэдгийг онцолж байв.

Арга хэмжээний үед “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд гол хөдөлгөгч хүч болсон мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Үүнд:

-”Болд Төмөр Ерөө гол” ХХК жилд 250.8 га модыг Ерөө, Хүдэр зэрэг сумдын нутагт тарьж, ургуулан 2023-2030 онд 100 сая мод;

-”Дархан Төмөрлөг” ТӨХК нь Сайхан  сумын Хараа голын эрэг орчимд бургасжуулах, ойн зурвас байгуулж 300.000 мод;

-“Цемент Шохой” ТӨХК нь  жилд 10.000 мод тарьж, 2023-2030 онд 100.000 мод,

-”Номгон Форести” ХХК нь “Монгол орны бореал ойг Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, ойжуулах” төсөл нь ойжуулалт, ойн зурвас байгуулах, голын эрэг орчмыг бургасжуулах ажлыг гүйцэтгэхэд шинэ дэвшилтэд технологи ашиглан дроноор ойжуулах ажлыг Сэлэнгэ аймагт 50000 га талбайд гүйцэтгэж 100 сая мод,

-Монгол-Солонгосын “Мониторинг үндэсний төв” нь 100 сая мод;

-”Бугант Нандин” ХХК нь Ерөө, Хүдэр зэрэг сумдын ойн сангийн хомсдол доройтолд орсон талбайнуудад ойжуулалт хийх, мод үржүүлгийн газруудад тарьц, суулгац ургуулах ажлыг гүйцэтгэн 100 сая мод тарих гэрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(202.9.40.80) 2023 оны 04 сарын 30

Торгоож болдоггүй хоног өдрүүд нь\nТогоруун цуваа шиг нисэн одлоо\nХайрын шивнээ зөөлөн илбээд\nХайтан цэцэг сэтгэлд соёолох юм\nБодогдоод байх юм чинь би яах юм бэ\nБорхон зүрхний минь хайр уу даа\nЦалгиа халгиатай галтайхан өдрүүд\nЦагийн эрхээр алсран одлоо\nСалхин шившээ зөөлөн шивнээд\nСэтгэлийн учгийг хөглөөд байх юм аа\nСартай нартай сайхан хорвоодоо\nСарнай цэцэг дэлгэрнэ дээ хө\nХайр тунарсан дөлгөөн харцаа\nХайлган сэтгэл уярна ай хө.

0  |  0
Top