Тэйлор Свифтийн шинэхэн болзоот залуу Мэтти Хили

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Дуучин Тэйлор Свифт зургаан жилийн үерхэлдээ цэг тавьсан тухай мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсан. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа түүнийг шинэ болзоот залуутай болсон тухай мэдээлэл цацагдсан нь багагүй шуугиан дэгдээжээ. 

Шинэхэн хосууд болох Тэйлор Свифт болон Мэтти Хили нар өчигдөр Нью Йоркд болзсон тухай эх сурвалжууд дурджээ. Өмнө нь зөвхөн цуурхал төдий байсан харилцаагаа ил болгож ийнхүү олны нүдэн дээр болзсон тэд тун ч дотно байгаа харагдсан гэнэ. 

Нэгэн эх сурвалжийн дурдсанаар хосууд ресторан дотор тэврэлдэж, үнсэлцэж байсан бөгөөд найзтайгаа уулзсаны дараа удалгүй рестораныг орхин гарсан гэжээ. Тэдний дотнын найзын хэлж буйгаар хосууд хоёр сар хүрэхгүйн хугацаанд болзож байгаа ч нэгэндээ гүн гүнзгий дурласан гэнэ. Хосууд 10 гаруй жилийн өмнө богино хугацаанд болзож байсан. Тухайн үед тэдний цаг нь таараагүй хэмээсэн эх сурвалж энэ удаад тэд зөв цагтаа учирсан бололтой гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.9.47.7) 2023 оны 05 сарын 12

udahgvi salna.

0  |  0
Top