Хүүхдийн баяраар 335 хүүхэд төөрснийг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

2023 оны 06 сарын 02

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллууллаа.

Энэ өдөр эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ өдөр цагдаагийн 102 дугаарт 1917 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 91, зөрчил 1595, гэмт хэргийн шинжтэй 86, хүний биед халдсан 50, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62, эрүүлжүүлэгдсэн 78, хулгайлах 25 хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top