“Шүүр” ажиллагаанд өртдөггүй М.Идэрбат дарга газар түгээсээр сууна

2023 оны 06 сарын 20

Сүхбаатар аймгийн иргэд Засаг дарга болон түүний баг хамт олон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа талаар урьд өмнө бид мэдээлж байсан билээ. Иргэд хуулийн дагуу авах ёстой 0.7 га газраа авч чадахгүй байхад эрх мэдэлтнүүд газраа хувааж авч байгаа талаар албан тушаалтнуудын нэрсийг өгсөн юм.

Тэгвэл энэ удаад аймгийн Засаг дарга М.Идэрбат нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаярт хаус хороололд төсвийн мөнгөөр халаалт, дулаан, цэвэр бохирыг нь шийдсэн газрыг үнэгүй өмчлүүлсэн гэх мэдээллийг ирүүллээ. Тус мэдээллийг бидэнд баримтаар ирүүлсэн бөгөөд өөрийнхөө нэрийг нууцлахыг ч хүсээгүй юм. Үүний зэрэгцээ аймгийн Газрын албаны дарга Э.Төгөлдөр, Газрын албаны дарга асан Ч.Ганзориг, Газрын албаны хэлтсийн дарга Б.Алтансүх, Газрын албаны ахлах мэргэжилтэн С.Наранчулуун, Мөнххаан сумын газрын даамал Э.Алтанзул, Аймгийн Нийтийн номын сангийн дарга Э Амарбат, Аймгийн Хот тохижилтын дарга Х.Баатарсүх, “Голомт” банкны захирал О.Алтангэрэл нарын 45 хүнд зуслангийн газар өгчээ.

Саяхан Ерөнхий сайд захирамж гаргаж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг даргын Д.Түвшинжаргал нарыг албан тушаалаас тус тус огцруулсан. Учир нь Засгийн газрын хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцуулж, Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан юм.

Гэтэл зүүн хязгаар аймгийг засаглаж байгаа М.Идэрбат дарга ийнхүү дураар аашилж байхад Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авна гэдэгт сүхбаатарчууд итгэлтэй байна. Яг энэ мөчид Засгийн газраас “Таван Ш” ажиллагааг өрнүүлж, төрийн өндөр эрх мэдэлтнээс эхлээд бага албан тушаалтнууд ч хариуцлага тооцож байгаа. Энэ мэтээр “Шүүр” ажиллагаанд өртсөн алба хаагчдын тухай дурдана гэвэл чамгүй урт дараалал үүснэ. Гэтэл Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Шүүр” ажиллагааны хаана үлдээд байгаа нь ихээхэн сонирхол татна. 

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
ждү (202.9.46.29) 2023 оны 06 сарын 20

0.07 га газар шүү, зиндаагийн эргүү мал сэтгүүлч ээ! ямар ч мэдлэггүй мал

0  |  0
Top