Энэ 7 хоногийн сүүлээр дуу цахилгаантай аадар бороо орно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 19

 Зургаадугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх 7 хоногийн

цаг агаарын урьдчилсан төлөв

 

/Хугацааны эхэнд ихэнх нутгаар халж, хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно/

 

Хур тунадас: 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар , 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 

Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Хур тунадас: 23, 24-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд халж, шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан, хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top