Э.Оюунсүрэн: 13А маягт утсаар яриад авчихдаг зүйл биш

2023 оны 08 сарын 23

Эмнэлэгт үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 13А маягтын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэнгээс тодрууллаа.


-Цахим орчинд иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой бухимдал, төөрөгдөл үүсгээд байгаа 13А гэж ямар учиртай маягт вэ?

-Эрүүл мэндийн тухай хуулиараа эрүүл мэндийн салбар 1000 гаруй стандарт, 2000 гаруй удирдамж, зааврыг хэрэгжүүлж байна. 13А маягт  бол тэдгээрийн нэг бөгөөд тухайн өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү оношлох, оношийг тогтоох, эмчлэх зорилгоор илгээдэг бичиг.

Эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн тухай хуулиараа анхан буюу лавлагаа шат гэсэн хоёр шатлалтай ч ард иргэд нэг, хоёр, гуравдугаар шатлал гэхэд илүү сайн ойлгодог. Нэгдүгээр шатлалд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрх, сум, сум дундын эмнэлгүүд, хоёрдугаар шатлалд дүүргийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд, гуравдугаар шатлалд төрөлжсөн буюу лавлагаа шатлалын эмнэлгүүд ордог. Тэгэхээр 13А нь эдгээр шатлал хооронд өвчтөн илгээх маягт юм.

-Иргэдийн зүгээс эмнэлэгт цаг авахад хүртэл 13А маягт шаардаж байгаад их бухимдаж байна. Энэ асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэж болохгүй юу?

-Манай эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Энэ тогтолцоогоор эрүүл мэндийн байгууллага иргэдэд чанартай тусламж үйлчилгээ хүргэснийхээ үр дүнгээр санхүүжилтээ ЭМД-ын сангаас авах бөгөөд 13А маягтыг цахимжуулснаар тусламж үйлчилгээний ачааллыг зөв зохицуулах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Эмнэлэгт үзүүлэх цаг авахын тухайд иргэн И-Монголиа, лавлагаа, өөрөө биеэрээ очих зэрэг хэд хэдэн арга байгаа. Дүрэм журмаараа бол иргэн хаалга баригч буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах бөгөөд боломжгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт илгээх ёстой юм.

13А буюу өвчтөн илгээх маягтыг нэвтрүүлэхээр манай улсад 1998 оноос ажиллаж эхлээд 2000 оноос өрхийн эрүүл мэндийн тогтолцоотой хамт хэрэгжсэн. Тухайн иргэний эрүүл мэндийн байдлыг үнэлээд дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг бичиг шүү дээ. Үүнийг цахимжуулсан гэхээр иргэн И Монголиа дээр 13А маягт байдаг, түүнийг нь хүссэн үедээ аваад эмнэлэгт үзүүлнэ гэж ойлгоод байна. 13А маягт гэдэг нь анх удаа гарчихсан, иргэн болгонд цахим дээр нээлттэй байдаг зүйл биш. Эмч үзэж, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргаж байж хаана үзүүлэх ёстойг тодорхойлох ёстой биз дээ. Цаг авна гэдэг нь анхан шатны байгууллага эсвэл лавлагаа шатлалын байгууллагаас эхнээс нь үзүүлж байна уу, давтан үзлэгт орж байна уу гэдгийг чиглүүлж байгаа бичиг баримт.

-Наймдугаар сарын 1-нээс хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдэд ачаалал үүсгэж байна. Өмнө нь утсаар яриад авчихаж болдог байсан гээд байгааг  яаж шийдэх вэ?

-Бидэнд чанартай тусламж үйлчилгээ маш чухал байна. Төрийн анхан шатны 535 байгууллага, лавлагаа шатлалын 68 байгууллага байгаа. Эдгээр бүх байгууллагын ачааллыг бууруулах гэж зохицуулагдсан маягт бол 13А юм. Нөгөө талаас иргэнийг чирэгдүүлэхгүйгээр маш оновчтой зөв газар руу илгээхэд чиглүүлж байгаа бичиг баримт юм. Өрхийн эмнэлэг дээр яагаад ачаалал үүсэж байгааг ойлгохгүй байна. Тус байгууллага харьяаллынхаа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцаад гэрээ хийгээд ажиллаж байгаа шүү дээ. Иргэнийг хамгийн анхан шатанд үзэх ёстой гол нэгж нь өрхийн эмнэлэг. Өвдсөн бол эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. 13А бол эмч үзээд эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгдөг маягт болохоос хэн хүссэн нь утсаар яриад авчихдаг зүйл биш л дээ. 

-Зарим тусламж үйлчилгээг 13А маягтгүй үзүүлж болох ч дараагийн холбоотой үйлчилгээг авахад шаарддаг гэж иргэд бухимдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Жишээ авъя. Би өрхийн эмчдээ үзүүлэхэд намайг зүрх судасны өвчтэй гэж оношлоод 13А маягттай Нэгдүгээр эмнэлэгт илгээлээ. Очоод зүрх судасны тасагт үзүүлсний дараа тархи, мэдрэлийн амбулаторит үзүүлэх шаардлагатай боллоо.  Энэ тохиолдолд би дахиж 13А маягт авах шаардлагагүй. Учир нь миний анх ирсэн онош дээр нэмж байгаа хавсарсан онош юм. Эмч нар үүнийг хавсарсан оношоор явуулахад л болно. Эрүүл мэндийн байгууллагуудад арав гаруй ийм тохиолдол гарсныг засч сайжруулаад, эмч нарт тодорхой мэдээллүүдийг өгөөд явж байна.  

ЭМДҮЗ-ийн долоодугаар сарын 28-ны наймдугаар тогтоол наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэмэлтээр 0-18 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх хяналтыг 13А маягт шаардахгүй болгож тусгасан.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхижуулах, эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг зохицуулах өөрөөр хэлбэл гуравдугаар шатлалын эмнэлгүүд хүнд оноштой хүнээ авч чадахгүй, анхан шат, хоёрдугаар шатлалаас тусламж үйлчилгээ авч болох хүмүүст үйлчилж цаг алдах, чирэгдэл үүсэх зэрэг асуудал байгааг өөрчлөхөд үр дүнгээ өгөх учраас иргэнд ээлтэй зохицуулалт гэж харж байгаа.

 

У.ОДБАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шарнууд(202.179.15.130) 2023 оны 08 сарын 25

БҮХ ЗҮЙЛ ЦАХИМЖААД БАЙНА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХИЙГ НЬ ЦАХИМД ОРУУЛААД ТҮҮНИЙГЭЭ ҮНДЭСЛЭЭД ӨГЧ БОЛНО Ш ДЭЭ.

0  |  0
Г(66.181.160.93) 2023 оны 08 сарын 23

Энэ авгайг атг маргааш дуудна хорино

0  |  0
Ц(103.57.93.161) 2023 оны 08 сарын 23

Хаа явсан газар бөөн дараалал бхад..1 өдрөөс илүү их цаг авч б.ашдээ..эрт илрүүлэг гд очсон эрт очсон 30.40 хүн бсан..1 хүртэл зогсож бж 1 юм бичгээ авсан.иргэдийг өвдсөн юм бол очерлох нь яасан юм гсн бдалтай хандлагаа өөрчлөөчээ

1  |  0
зочин (202.131.227.179) 2023 оны 08 сарын 23

8-р тогтоол чинь 2023 оны 6 сарын 28-нд батлагдсан ЭМЯ -НЫХАН ӨӨРСДӨӨ ӨЭМТ-ӨӨС 13А АВААД ҮЗҮҮЛЖ ҮЗДЭЭ ЯМАР ИХ ЧИРЭГДЭЛ БАЙГААГ ОЛЖ ҮЗДЭЭ

1  |  0
mgl(49.109.5.179) 2023 оны 08 сарын 23

ene avgai ail her ajil iin turchlagtai avgai be ⁉︎ Оюунсүрэн heden nastai naad alband daa heden jil ajilsan be ajiliin turlaga her be olon yum yarhaas thaasgui thaasan malgai umsun avgai nar thaacha baival ulzii yumsan

0  |  0
zochin(49.109.4.106) 2023 оны 08 сарын 23

Mongol emch nar unen harthaanii soelgui buduuleg uvchtun oichir huuleej huulej uuriin dugaar bolood emchiin uruund orson nuguu emch maani bi huuhedteigee yariadhii geed alga bolj bilee unendee heleh ug oldoogui uvchtei hunii zovlongoor 60gal hiideg ayultai oron bi amraltaara eh orondoo ochson Mongol emch nar ajiliin gazraa ul toon uvchtun uu huleelgene geed unedeel buduuleg hund uvchtei hun bol amdaara uheh.r oron emch uvchtunuu alga boldog nahal.n tamiin oron Mongol emch uzen yaddag

0  |  0
Санаа(103.57.92.162) 2023 оны 08 сарын 23

Энэ нэг тэнэг авгай ард түмнээс тасарсан үүлэн дээр асьдардаг юм аа даа эмч биш юмнууд л ингэж балайрдаг авгай нарын нэг бна хөөж явуул нам гэж далдагнаж явдаг хүний нэг

1  |  0
Top