TRIPLE X | Бүх үзэгчдэд жигд харагдах 360 тайз засна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

 

Хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг "Triple X" хөгжмийн фестиваль энэ сарын 26-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Хамгийн том хип хоп хөгжмийн наадам гэгддэг уг наадамд нийт 50 гаруй уран бүтээлчид оролцож хит болсон дуунуудаасаа толилуулах аж. 

Дуртай уран бүтээлчдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаанаас ч харах боломжтой 360 тайз засаж байгаа нь үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн талд сүлжээ баригч суурилуулж, зөөврийн 00 байршуулж, дөрвөн чиглэлийн 8 автобус үнэ төлбөргүй үйлчлэхийн сацуу Jet scooter-ийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой байхаар зохион байгуулжээ. 

Тоглолтын тасалбарыг GS25-ийн бүх салбаруудаар болон EMart-ийн салбарууд, Shoppy.mn, ticket.mn-р захиалан авах боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top