"Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэм, цаг үеийн анхаарлын төвд байгаа нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлж, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг долоо дахь сардаа хөтлөн явуулж байна.
Өнгөрсөн гуравдугаар сард бид “Сонгууль ба Хэвлэл мэдээлэл” (Election & Media) сэдвийг онцлон, УИХ-ын сонгуультай холбоотой сонгогчдын боловсрол, Сонгуулийн хуулийн хэрэгжилт, зөрчил, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн редакциуд хэрхэн ажиллах талаар хөндсөн бол дөрөвдүгээр сард "Сонгууль ба намууд" (Elections & political parties) сэдвийг онцолж, медиа группийн редакциуд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, сонгуульд өрсөлдөх намуудтай холбоотой журам, шийдвэр, парламентын сонгуультай холбоотой мэдээллийг өргөн хүрээнд хөндөж, сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээ, сурвалжилга, ярилцлага, хэлэлцүүлэг хийгээд иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар бэлтгэн хүргэлээ.
Тэгвэл тавдугаар сард "Сонгууль ба нэр дэвшигч" (Elections & Candidate) сэдэв сонгон, УИХ-ын сонгуулийн тухай хууль дахь нэр дэвшигчидтэй холбоотой заалтууд, саналын хуудастай холбоотой мэдээллүүд, холбогдох журам, албаны эх сурвалжуудын ярилцлага, тодруулгыг хүргэж байна.
Сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээллээ хуваалцан, TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакцын “Мэдээний зочин” хөтөлбөрт оролцох боломж сонгогчдын боловсролын байгууллага хийгээд уншигч, үзэгч, сонгогч та бүхний өмнө нээлттэй.
“Эрхэт Монгол” медиа групп
Сэтгэгдэл ( 0 )